We can change

Бид өөрчилж чадна.

Гэр бүлийн дасгалжуулагч:  Б.БАЙГАЛМАА

We can change

Бид өөрчилж чадна

Гэр бүлийн дасгалжуулагч:  Б.БАЙГАЛМАА

Нийгмийн байдал, стресс, хосуудын хоорондын итгэлцэл, гэр бүлийн салалт, дахин гэр бүл болох шийдвэр, хүүхдийн сэтгэл санааны байдал, гэр бүлийн санхүү болон хувь хүний сахилга бат зэрэг асуудлууд улам ээдрээтэй болж байна.

Эцэг эхчүүд бид ажил, ажил гээд завгүй гүйсээр үр хүүхдэдээ анхаарал халамж тавьдаггүй, ярилцдаггүй, ойлгохыг хүсдэггүй хүүхдийнхээ асуудлыг хойш нь тавьчихдаг болжээ.

Хүүхдүүддээ байнга урам зориг өгч байх нь чухал байна. Хийсэн өчүүхэн үйлдэл болон бусад хийсэн болгонд нь магтан сайшааж, аав нь ээж нь чамдаа хайртай ямар ч тохиолдолд чиний төлөө, үргэлж чиний ар талд бат зогсоно шүү гэдгийг ойлгуулж мэдрүүлж байх хэрэгтэй.

Намайг Б.Байгалмаа гэдэг

Та бүхэнтэйгээ Аз жаргалтай амьдралын үр жимсийг суулгахад өөрийн чаддаг бүхнээ хуваалцахад бэлэн байна. Баярлалаа.

АЛСЫН ХАРАА

Ирэх 10 жилд таныг эдийн засгийн баталгаатай, аз жаргалтай сайхан амьдралыг  цогцлоох сэтгэлгээний өөрчлөлт, өөртөө итгэл итгэл, мэдлэг ур чадвар хандлагыг  бий болгоход туслах олон улсын стандарт хангахуйц сургалт, зөвлөх үйлчилгээг бий болгоно.

ЭРХЭМ ЗОРИЛГО

Амьдралын чанар, эрүүл аз жаргалтай, чадварлаг хүмүүний үнэ цэнийг илүү  тодоор гэрэлтүүлнэ.

МИНИЙ УРИА

Аз жаргалтай айл бүрийн төлөө

"Аз жаргалтай сайхан амьдралыг цогцлоох сэтгэлгээний өөрчлөлт, өөртөө итгэл итгэл, мэдлэг ур чадвар хандлагыг бий болгохын төлөө хичээх болно"
Батсуурийн Байгалмаа

Өнгөрсөн гунигийг ирээдүйн амжилт болгох нууц

Гэр бүлийн зөрчил маргаан, сэтгэлийн шархлалт, хайр дурлал, аз жаргал амьдралын бүх л үйл явдал болон сэтгэлийн гүнд торгон мөчид болж буй адал явдалуудын тухай шимтэн уншиж, нэгэн бүсгүй гэр бүлийн харилцааны зөрчил, саад тотгорыг хэрхэн даван гарах арга замыг олсон тухай миний номноос уншаарай.

Хүчтэй чадварлаг эдийн засгийн эрх чөлөөтэй, аз жаргалтай хань үр хүүхдээрээ бахархаж амьдрахыг хүссэн хүн бүхэн надтай ойр байгаарай.

Хүчтэй чадварлаг эдийн засгийн эрх чөлөөтэй, аз жаргалтай хань үр хүүхдээрээ бахархаж амьдрахыг хүссэн хүн бүхэн надтай ойр байгаарай. Өөрийн сурсан хэрэгжүүлсэн бүхнээ зааж сургах түүнийгээ хэрэгжүүлэхэд өдөр тутамд тань туслах болно.

My short story

Миний товч түүх

“Өөрийгөө өөрчлөх, өөрийгөө хөгжүүлэх, тасралтгүй суралцах ёстой юм байна гэдгээ мэдэж авсан. Одоо би цалин хүлээж суухаас илүү орлоготой болсоноос гадна миний сэтгэлгээгээ маш ихээр өөрчлөгдсөн.”

Боловсролын байдал

- Хүмүүнлэгийн ухааны их сургууль – багш, орчуулагч (Бакалавр)
- Хүмүүнлэгийн ухааны их сургууль-Боловсрол судлал (Магистр)
- ХААИС-нягтлан бодох бүртгэл (Бакалавр)
- Удирдлагын академи Төрийн алба, удирдлагын сургууль- Төрийн удирдлагын мэргэшлийн диплом

Ажлын туршлага

- Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Мэргэжлийн боловсрол, сургалтын газар (Мэргэжилтэн)
- Хөдөлмөрийн яам- Мэргэжлийн боловсрол, сургалтын газар (Ахлах мэргэжилтэн)
- Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам- Мэргэжлийн боловсрол, сургалтын газар (Мэргэжилтэн)
- Зөв хүн хөгжлийн төв- үүсгэн байгуулагч, Гэр бүлийн коуч, Арт терапист

Миний товч танилцуулга

Би төрийн албанд ажиллаж байхдаа цалингаа зөв зарцуулж чаддаггүй байсан. Эдийн засгийн эрх чөлөөтэй чадварлаг эмэгтэй байхыг их хүсч ямар арга зам байгааг хайлаа. Өөрийгөө өөрчлөх, өөрийгөө хөгжүүлэх, тасралтгүй суралцах ёстой юм байна гэдгээ мэдэж авсан. Одоо би цалин хүлээж суухаас илүү орлоготой болсоноос гадна миний сэтгэлгээгээ маш ихээр өөрчлөгдсөн. Өөрийн дуртай ажлаа хийх, дасгал хөдөлгөөн, зөв зохистой хоололт, сонирхол хоббигоо өдөр бүр хөгжүүлэн, амжилтад хүрэх боломжууд хаа сайгүй байгааг мэдрэх ямар сайхан гээч. Хүчтэй чадварлаг эдийн засгийн эрх чөлөөтэй, аз жаргалтай хань үр хүүхдээрээ бахархаж амьдрахыг хүссэн хүн бүхэн надтай ойр байгаарай. Өөрийн сурсан хэрэгжүүлсэн бүхнээ зааж сургах түүнийгээ хэрэгжүүлэхэд өдөр тутамд тань туслах болно.

"
Хайртай үр хүүхдүүдийн сайн сайхан ирээдүйн төлөө эцэг эхчүүд үр хүүхдүүдийн харилцаанд эерэг сайхан өөрчлөлт гаргахын төлөө мөн хамтран ажиллахдаа баяртай байх болно.
......Батсуурийн Байгалмаа .....

Түгээмэл асуултууд

Надад байнга тулгардаг түгээмэл асуулт хариултууд…

Хайрлуулах хайрлах нь хүнд аз жаргалыг хамгийн ихээр мэдрүүлдэг. Хайрлах хайрлуулахыг хүсэх сэтгэл зүйн жам ёсны хэрэгцээнээс бидний гэр бүл үүсдэг. Хосууд харилцаагаа сайнаар хадгалахын тулд:

  • Нэг санаа зорилго, нийтлэг үзэл бодолтой байх
  • Харилцан бие биенээ дэмжсэн хамтын үйл ажиллагаатай байх
  • Бие биенийхээ сайн сонсогч байж, хүндэтгэн сонсдог байх
  • Харилцан ярилцах, ойлголцохдоо анхаарлаа хандуулдаг байх
  • Уучлах, уужуу сайхан сэтгэлтэй байх
  • Үргэлж бие биедээ талархаж, бахархдаг байх

-Бие биедээ хайраа үргэлж илэрхийлж, хайрлаж итгэж амьдрах зэргийг анхаараарай.

Багш нар эцэг эхчүүд энэ насны хүүхэдтэй хамтрахыг хичээх, тэдний дотоод ертөнцийг ойлгох, тэдэнд өөрийнхөө БИ-г олоход нь туслан, зөвлөх, амьдралын зөв замаа олж авахад чиглүүлэхийг урьтал болговол зохино. Яагаад гэвэл өсвөр насныхан өөрсдийгөө насанд хүрэгчдэд сөргүүлэн тавих, тэдний харилцаа, үнэт зүйлс зэргийг шүүмжлэх талтай бөгөөд нөгөө талаас өсвөр насныхан насанд хүрэгчдээс хайр халамж тусламж дэмжлэг авах, урам авах үнэлэмж бий болгох зэрэг нь маш чухал боловч эдгээрийг тэр болгон авч чаддаггүй хоосон орон зай бий болгоход хүргэдэг.

“Тэгээс тэрбумыг бүтээх мастер төлөвлөгөө” номонд бичигдсэн өөрийн амжилтийн түүхийг энд сийрүүлье.

            Би яаманд ажилладаг ажлаасаа гараад Амьдралын дасгалжуулагч Моникагийнхаа гурван хөтөлбөрт суралцсан.  Анх ажлаа хийж байх хугацаандаа Миний бизнес хөтөлбөрт суралцахаар орж байлаа. Миний сэтгэлгээ маш их өөрчлөгдсөн. Ээж охины харилцаа гэж бизнесээ харж эхлүүлэх гэж байснаа дасгал техникээ ажиллаж суралцах явцдаа би өөрөө амьдралдаа алдаж явсан болохоор гэр бүлийн харилцааг түлхүү мэдэрч давж гарсан туршлагаасаа амьдралд илүү ойр санагдсан билээ. Энэ өөртөө хир таарсан сургалтын бизнесээ эхлүүлэх гээд зориг шулуудан явж байтал гэрийн боссын авсан үйлчилгээний зориулалтын байранд хотхоны дунд найман нэрийн барааны дэлгүүр нээж үйл ажиллагааг нь эхлүүлэх үүрэг нөхрөөсөө авч, 2019 онд ханцуй шамлан ордог юм байна. Хүнсний дэлгүүрээ амжилттай бий болгож жигдэрүүлээд 2020 онд бусдад түрээслэн сарын орлогоо нэмэгдүүлж байлаа. Дэлгүүрээ ажиллуулж байхдаа Сургалтын төвөө нээсэн үйл ажиллагаа эхлүүлэхэд бэлэн болгож чадсан. Би ажлаасаа гарсанаасаа хойш тасралтгүй суралцаж байгаа.

            Хөтөлбөрүүдэд хамрагдан тасралтгүй суралцаж сэтгэлгээ маш их өөрчлөгдсөнөөс гадна дэлгүүрийн түрээс, байрны түрээс, бага сага сургалтын орлого гээд сарын орлогоо нэмэгдүүлж чадсан. Хамгийг гол нь өөрийн дуртай ажлаа тааваараа хийж байгаа нь сайхан байна.

            Мөн амьдралын хэв маягаа эрс өөрчилж зөв зохистой хооллох, дасгал хөдөлгөөн тогтмол хийх, жингээ барьж биеийн галбиртаа анхаарах болсон. Мөн зуны цагт гэр бүлээрээ байгалийн сайхан хөдөө орон нутгаар аялах амрах, байгальтайгаа ойр байхыг эрхэмлэх болсон. Өглөө бүр амьдрал ямар сайхан юм бэ? Баярлалаа гэж талархаж яваа. Сурсан мэдсэн тууштай байсан бүхэн минь үр өгөөж ихтэй. Ангийнхандаа амжилт хүсье гэжээ.

            Энэ мэтчилэн сурсан зүйлээ хэрэгжүүлэх явцдаа та бүхэндээ туршлагаасаа хуваалцах, туршлагаа солилцон хамтдаа хөгжих Чадварлаг бүсгүйчүүд хөтөлбөр тун удахгүй энд нээгдэнэ.

Тэсрэлт хий гэдгийг юуны түрүүнд санал болгоё. Өөрийн яг одоо байгаа бодит байдлаа хүлээн зөвшөөр. Одоо байгаагаасаа илүү болоход гол анхаарлаа төвлөрүүл. Би хэн бэ? буюу өөрийн дүр төрхөө тодруулаарай. Цаашилбал амьдралын тань зорилго нь юу вэ? Энэ амьдралд юу бүтээхээр ирсэн бэ? Хорвоо ертөнцөд ямар учир шалтгаанаар яах гэж төрсөн бэ? За тэгвэл жинхэнээсээ өөрийн бүтээхээр ирсэн зорилгоруугаа тэмүүлцгээе. Өөрийгөө шинээр бүтээцгээе! Би өөрчлөгдөж байж хорвоо дэлхий өөрчлөгдөнө.

Насаараа шалтаглах буюу би хэт хөгшин, одоо миний насан дээр гэх мэтээр олон зуун хүмүүс сэтгэлээрээ аль хэдийнээ хөгширсөн байдаг юм байна. Хүссэн зүйлээ хийхэд хөгшидсөн, миний нас тохирохгүй гэх мэт яриа хаа сайгүй сонсогдох болов. Харамсалтай нь энэ шалтаг мянга мянган хүний бодит боломжоо олж харах чадварыг үгүй хийдэг. Тэд өөрсдийн насыг тохиромжтой биш гэж боддог учраас ядаж туршиж ч үздэггүй. Энэ байдлаас дүгнээд үзэхэд боломж бидэнд нээлттэй байна. 50 наснаас жинхэнэ амьдрал эхлэж байх шиг. Хүүхдүүд том болоод тусдаа гарч, бид энэ насны өндөрлөгөөс амьдралын туршлагаар арвин баялаг болсон байна. Энэ арвин баялаг туршлагаасаа бусдад зааж сургаж болохгүй гэж үү? Бас чөлөөт цагийг зугаатай өнгөрүүлж эрүүл мэнддээ анхаарч дасгал хөдөлгөөн хийж аялаж зураалж болохгүй гэж үү? Хамтдаа хөгжих миний хөтөлбөр тун удахгүй энд нээгдэх болно. Надтай ойрхон байгаарай, хамтдаа хөгжье! хамтдаа хөгжилдье!

Энэ улиралын сургалтын хөтөлбөр хараахан гараагүй байгаа тул та дараа дахин зочлоорой.

Үйлчлүүлэгчийн сэтгэгдэл

Санал бодлоо хуваалцсан та бүхэндээ баярлалаа.

"
Байгалмаа багшийн цагийн менемжентийн тухай сургалтанд суусандаа их олзуурхаж байна. Нээрээ л бид нар тэгэх юмсан, ингэх юмсан гээд бодоод л явдаг, эсвэл заримыг нь мартчихаад гэнэт санахаараа нээрээ би тэгчих юмсан, би уг нь үүнийг хийе гэж бодож байсан ш дээ гэж боддог. Тэгвэл энэ дадлагын хичээлээр зорилгынхоо тойргийг хийж үзэхэд өөртөө чухал гэсэн бүх зүйлүүдээ авч үзэж, тэрэндээ хир сэтгэл хангалуун байна гэдгээ тодорхойлж, түүнийгээ сайжруулахын тулд би ямар үйлдлийг хийж чадах вэ гэдгээ бодож үзэх нь маш өгөөжтэй байлаа. Маш их баярлалаа
Zandi Zandi
Бид танд их баярлалаа. Таны цаашдын ажилд тань Амжилт хүсье!
Болроо хатанбаатар
Мундаг багшид амжилт хүсье.
Д. Нацагдорж
Баярлалаа. Амжилт хүсье!
Болроо хатанбаатар
"
Ажлыг хойшлуулах зуршил, цагийн менежмент онлайн сургалтад оролцоод сэтгэл хангалуун байна. Ажлаа хойшлуулах зуршил ямар үр дагавартай, энэ зуршлийг үгүй болгоход хувийн зохион байгуулалт, цагийн менежмент их чухал гэж ойлголоо. Дадлагын ажил нь их таалагдлаа. Амьдралын тойрог зурж өөрийн салбар бүрийн зорилгуудаа тодорхойлж үзэхэд их сонирхолтой байсан. Бүх салбарын чухал зорилгуудыг нэг том зургаар хараад хаана ямар үйлдэл хийх хэрэгтэй, хаана нь хоцрогдолтой байгаагаа мэдлээ. Хаана амжилттай яваагаа бас харах боломжтой болсон. Цагийн менежмент сайх байх, өөрийн зорилгоо зөв тодорхойлж биелүүлэх эхний хамгийн чухал алхам юм. Байгалмаадаа цаашид олон сонирхолтой сургалт хийгээрэй гэж ерөөе!
Suren suren
"
Байгалиа эгчийнхээ 30 минутын дасгалжуулалт авлаа. Маш их үр өгөөжтэй, өөрийн гарц замаа олж мэдлээ. Үнэхээр их талархаж байнаа. Бараг бүх зүйл минь шийдэгдсэн аль хэдийн гацаад байсан бүхнийхээ ард гарсан тийм сайхан мэдрэмжтэй дасгалжуулалт боллоо. Тандаа амжилт хүсье. Баярлалаа.
Hand Made Б.Түмэн

Хамтран ажиллах санал